Өндөр пигменттэй, усан суурьтай акрилк маркер нь өнгөний нягтрал сайтай, тод гарцтай бөгөөд түрхсэний дараа хурдан хатаж, ус болон гэрэлд тэсвэртэй давхарга үүсгэнэ. Давхарлан будахад өнгө холилдолгүй, хагарахгүй тул каллиграфи, иллюстраци, дизайн, гар урлал, mixed media бүтээлд өргөн ашиглах боломжтой.
Цаас, канвас, мод, шил, хуванцар, металл зэрэг олон төрлийн гадаргууд тогтдог тул өдөр тутмын бүтээлд тохиромжтой. Үнэр багатай, хоргүй найрлагатай учир мэргэжлийн уран бүтээлчид болон сонирхогчдод хүүхдүүдэд аюулгүй хэрэглэгдэнэ.
Ашиглахаас өмнө маркерийг сайтар сэгсэрч, хошууг бэх жигдрэх хүртэл зөөлөн дарна. Ашигласны дараа тагийг сайтар таглаж, хошууг доош харуулалгүй хадгална.
Canvas pad нь цаас биш бөгөөд канвас зотон даавуун бүтэцтэй, зузаан нягт хуудас бүхий уран зургийн дэвтэр бөгөөд акрил, гуашь, тосон болон mixed media бүтээлд зориулагдсан. Канвас шиг барзгар гадаргуу нь будгийн наалдац сайтай, жигд түрхэлт үүсгэнэ.
Акрил, гуашь, тосон будгийг шууд ашиглах боломжтой. Олон давхар будалт хийхдээ хуудас бүрэн хатсаны дараа үргэлжлүүлэхийг зөвлөж байна. Ашигласны дараа хуурай, тэгш гадаргууд хадгална.