Рамгүй хавтгай канвас

1,300₮
Богино тайлбар
Барааны нэр: ( уран зургийн канвас) Канвас нь таны төсөөллийг бодит уран бүтээл болгон хувиргах онцгой гадаргуу юм.

🎨ЯАГААД КАНВАС ДЭЭР ЗУРАХ НЬ ГОЁ ВЭ ?

Канвас нь таны төсөөллийг бодит уран бүтээл болгон хувиргах онцгой гадаргуу юм. Өнгө будаг нь зотонгийн нэхээс дээр өөрийн гэсэн өвөрмөц бүтэц, амьд мэдрэмжийг бий болгож, зурагт илүү гүн гүнзгий, уран сайхны төрх нэмдэг.

Өнгө давхарлан будах, бийрний мөр болон будгийн текстурыг тод гаргах боломжтой. Мөн дууссан бүтээлээ жаазлан, гэр болон ажлын орчноо чимэхэд тохиромжтой.

Канвас дээр зурна гэдэг зөвхөн зураг бүтээх биш, өөрийн мэдрэмж, санаа, бүтээлч байдлаа илэрхийлэх нэгэн гайхалтай аялал юм.


Ямар будаг тохиромжтой вэ?

• Акрил будаг — хурдан хатдаг, өнгө тод, анхлан суралцагчдад хамгийн тохиромжтой

• Тосон будаг — өнгөний уусгалт сайтай, гүн баялаг өнгө гаргаж, бодит зураг зурахад тохиромжтой илүү мэргэжлийн түвшин мөн удаан хатдаг будаг

.Бяцхан зөвлөгөө: Анхлан суралцаж байгаа бол акрил будгаар эхлээрэй. Хэрэглэхэд хялбар, хурдан хатдаг тул бүтээлээ богино хугацаанд дуусгах боломжтой

Төгс зурах албагүй — өөрийн мэдрэмж, төсөөллөөр бүтээсэн зураг бүр үнэ цэнтэй

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл