Дугуй модон канвас

2,800₮
Богино тайлбар
Барааны нэр: (Дугуй хэлбэрийн модон канвас) 🎨 Уран баримал, шавар урлал, эпокси , уран зураг, мандала , moon art, хүүхдийн гар урлал, DIY бүтээлд зориулсан

Барааны нэр: (Дугуй хэлбэрийн модон канвас)


Уран баримал, шавар урлал, эпокси урлал, уран зураг, мандала урлал, moon art, хүүхдийн гар урлал, DIY бүтээлд зориулсан, өндөр нягтралтай модон материалаар хийсэн, гүнзгий ховилтой дугуй канвас.


Онцлог шинж чанар ба давуу талууд:


· Бат бөх модон материал: Өндөр нягтралтай модоор (MDF) хийгдсэн тул хэв гажихгүй, хагардаггүй, удаан эдэлгээтэй.

· Гүнзгий ховилтой загвар: 1.5-2 см орчим гүнзгий ховилтой тул зузаан шавар, 3D паста, эпокси зэргийг ч аюулгүй байрлуулж, хэлбэр нь алдагдахгүй.

· Гөлгөр гадаргуу: Бүх ирмэгийг машин болон гараар зүлгэж, өнгөлсөн тул модны үртэс, зүсэлт гарахгүй, хүүхдэд ч аюулгүй.


Хэрхэн ашиглах вэ? (Уран бүтээлчид зориулсан зөвлөгөө)


1. Бэлтгэл: Ховил хэсэгт баримал паста гипс эсвэл бусад материалаа түрхэхээс өмнө модон суурь дээр грунт жэссо эсвэл нимгэн цавуу түрхэх нь материал хатсаны дараа хуурайшиж, хальж унахаас сэргийлнэ.

2. Дүүргэлт: Ховил хэсгийг өөрийн дуртай материалаар дүүргэнэ. Хэрэв нимгэн хэсэг үлдээх бол заавал цавуу түрхээрэй.

3. Хатаах: Бүтээлээ өрөөний температурт бүрэн хатаана (материалаас хамаарч 24-48 цаг орчим). Хатаах явцад хагарахаас сэргийлэхийн тулд хэт дулаан орчиноос хол байлгаарай.

4. Өнгөлгөө: Бүрэн хатсаны дараа гадаргууг зүлгэж, будаж зориулалтын хамгаалалтын лак (Varnish) түрхээрэй

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл