ЯАГААД КАНВАС ДЭЭР ЗУРАХ НЬ ГОЁ ВЭ?
Канвас нь таны төсөөллийг бодит уран бүтээл болгон хувиргах онцгой гадаргуу юм. Өнгө будаг нь зотонгийн нэхээс дээр өөрийн гэсэн өвөрмөц бүтэц, амьд мэдрэмжийг бий болгож, зурагт илүү гүн гүнзгий, уран сайхны төрх нэмдэг.
Өнгө давхарлан будах, бийрний мөр болон будгийн текстурыг тод
гаргах боломжтой. Мөн дууссан бүтээлээ жаазлан, гэр болон ажлын орчноо чимэхэд тохиромжтой.
Канвас дээр зурна гэдэг зөвхөн зураг бүтээх биш, өөрийн мэдрэмж, санаа, бүтээлч байдлаа илэрхийлэх нэгэн гайхалтай аялал юм.
Хэрхэн ашиглах зөвлөгөө:
.Хөвөн-Маалингын хольц (Cotton-linen blend). Будагны өнгийг тод, цэвэр харуулж, удаан хадгална.
· Хүрээ: Хатуу, бат бөх модон хүрээнд чанга сунгасан тул зурах үед хонхойхгүй чанартай зузаан илүү бат бөх
· Будаг нэвтрүүлэхгүй: Гадаргуу нь будаг доошоо шингэхээс 100% хамгаална.
1. Шууд ашиглана:
Канвасыг нээж, нэмэлт праймергүйгээр шууд зураарай.
2. Будагны сонголт:
Акрил будаг ашиглахдаа бага зэрэг ус эсвэл шингэлэгч нэмж болно. Акрил будаг нь усны хамгаалттай, хурдан хатдаг тул канвас дээр зурахад хамгийн тохиромжтой.
Тосон будаг нь илүү мэргэжлийн түвшиний будаг ба удаан хатдаг онцлогтой. Тосон будаг ашиглахдаа илүү өтгөн бүтэц гаргах боломжтой.
3. Хамгаалалт:
Уран зураг бүрэн хатаж дууссаны дараа тусгай лак (Varnish) түрхэж өнгийг хамгаалахыг зөвлөж байна.
4. Хадгалалт:
Бүтээлээ нарны шууд тусгалаас хол, хуурай газар хадгалаарай.
Канвас дээр зурсан зургийг жаазлахдаа шил хийхгүйгээр шууд хүрээ хийж жаазлана эсвэл рамтай тул шууд өлгөхөд тохиромжтой байдаг.